11-р сарын нэгэнд ираны сөнөөгч онгоцуудаас америкийн нисэгчгүй нисдэг аппаратыг буудсан тухай өчигдөр Пентагонд АНУ-ын БХЯ-ны төлөөлөгч Жорж Литтл хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Ираны сөнөөгч онгоцууд нисэгчгүй нисдэг аппаратыг хоёр удаа дайрсан боловч сөнөөж чадаагүй гэж Пентагоны төлөөлөгч нэмж хэлэв. Ираны талаас түүнийг сөнөөх гээгүй. Ухруулахын тулд гал нээсэн» гэж Пентагоны төлөөлөгчийн хэлснийг «Интерфакс» агентлаг иш татсан байна.Тус зэвсэггүй апарат ерийн ажиглах нислэг хийж байгаа хийгээд Ираны агаарын уудамд цөмрөн ороогүй гэж Пентагон мэдээлжээ. АНУ дипломат сувгаар зохих сануулга ираны эрх баригчдад уламжласан тухай Литтл мэдээллээ. Ажиглах нислэгүүдээ Персийн булан дээр үргэлжлүүлнэ гэж АНУ-аас ираны талд мэдээлжээ. «Энэ нь бидний практик үйл ажиллагаа болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үүрэгт нийцэж байна» гэж Литтл хэлэв. « Бүс нутагт эд хогшил, цэргийн хүчээ хамгаалах дипломатаас аваад өргөн боломжтой байна. Шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээ авна» гэж америкийн талаас Иранд анхаарулсан гэж Пентагоны төлөөлөгч нэмж хэлэв.