АНУ, Японы эрх баригчид одоо хамтран явуулж буй цэргийн сургуулийнхаа тухай бүрэн тодорхой мэдээлэхгүй шийдвэр гаргасан гэж өнөөдөр Токиод Японы БХ-ын сайд Сатоси Моримото мэдэгдэв. «Дэлгэрэнгүй бүрэн мэдээлэх нь хөрш орнуудад сэжиг төрүүлж мэднэ» гэж тэрээр мэдэгджээ. Харин АНУ, Япон хоёр 11-р сарын 14-нд Бээжинд ажиллаж дуусах ХКН-ын их хурлын үеэр «Хятадыг өдөөн хатгахаас сэрэмжлэх» бодолтой байна гэж БХЯ-ны нэрээ хэлэхээс татгалзсан ажилтан сэтгүүлчдэд мэдээлэв.Өнгөрсэн даваа гаригт эхлэсэн АНУ, Японы зэвсэгт хүчний хамтын сургууль 11-р сарын 16-нд хүртэл үргэлжлэнэ. Японы 37, америкийн 10 мянган цэрэг түүнд оролцож байна. Хоёр орны цэргийн сургууль Зүүн Хятадын тэнгисийн өмнөд Кюсю, Окинава арлуудын ойролцоо явагдаж байна. Японы бүх төрлийн зэвсэгт хүчин, түүний дотор бараг 30 хөлөг онгоц, 240 нисэх онгоц, америкийн талаас Тэнгисийн цэргийн хүчний томоохон анги салбар, түүний дотор «Жорж Вашингтон» атомын нисэх онгоц тээгч хөлөг онгоц оролцож байна. АНУ-ын хөлөг онгоцуудын тусламжтайгаар японы цэргийг Токиод ойрхон орших Иокогама боомтоос Зүүн Хятадын тэнгист татан шилжүүлэх ажиллагааг сургуулилж байна. Түүнчлэн Окинава орчимд десант цэрэг нисэх онгоцноос тэнгис дээр буулгана. Энэ нь юуны түрүүнд Хятадад хоёр орны цэргийн сүр хүчийг бардамнан үзүүлж байгаа хэрэг гэж Токиод орон нутгийн ажигллагчид тэмдэглэв. Үүний хамт десант цэрэг хожмын дайсны эзлэж мэдэх хүн амьтангүй арал дээр буулгах сургууль тусдаа хийхээс татгалзсан гэж урьд Токио зарлан мэдээлсэн билээ. Зүүн Хятадын тэнгисийн Сэнкаку (Дяоюйдао) арлуудын эргэн тойрны маргаанаас болж Бээжин Токиогийн хоорондын харилцаа түгшүүртэй болсон юм.