Эрх баригч ХКН-ын 18-р их хурал Хятадын нийслэлд ажлаа үргэлжлүүлж байна. Төлөөлөгчид 38 хэсэгт хуваагдаж өчигдөр ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн тавьсан тайлан илтгэлийг хэлэлцэж байна. Ойрын 10 жилд нам, төрийг тэргүүлэх Си Зиньпин Шанхайн төлөөлөгчидтэй уулзаж үг хэллээ. Их хурлын гол сэдвүүд «намын бүх ажилд хамаатай нэн чухал дөрвөн асуудлыг намын гишүүд, нам бусчууд болон Хятад ба өөр улс орнуудад тов тодорхой тайлбарлаж байна. Эдгээр нь нам ямар туг мандуулах, ямар замаар замнах, үзэл суртлын байр суурь нь ямар байх, ямар зорилгыг биелүүлэхийг оролдох зэрэг асудал гэж Си Зиньпин хэлжээ.

«Хятадын өвөрмөц байдлыг харгалзах социализмын их туг өндөр мандуулж, Дэн Сяопины онолыг удирдлага болгож, «шинжлэх ухааны хөгжлийн» үзэл баримтлалыг даган мөрдөх нь зайлшгүй чухал гэж тайлан илтгэлд өгүүлжээ. Түүнчлэн «ухамсарлыг чөлөөтэй болгох, шинэтгэл явуулах, байдлыг ил тод болгох, дунд зэргийн чинээлэг нийгэм бүрэн бүтээн байгуулах зорилт тавьжээ. Синьхуа агентлагийн мэдээнүүдээс харахад Си Зиньпин марксизм-ленинизм ба Мао Зэдуны үзэл санааг дурдсангүй.

Гэрэл зураг