10-р сард Хятадад өргөн хэрэгцээт бараа таваарын үнэ өнгөрсэн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,7 хувиар өсөн нэмэгдсэн тухай өнөөдөр БНХАУ-ын Улсын статистикийн газраас мэдээлэв. 10-р сард инфляцийн хурдац сүүлийн 33 сард хамгийн бага боллоо. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт суларсантай холбоотой гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. 9-р сард Хятадад инфляци 1,9,8-р сард 2 хувь байсан. 9-р сарын үзүүлэлт 10-р сард өөрчлөгдөхгүй гэж шинжээчид үзсэн билээ. Энэ онд засгийн газраас инфляцийг 4 хувь болгохоор төлөвлөжээ. Одоо мөн хэмжээнд хүрэх яагаа ч үгүй. Энэ нь хятадын эдийн засгийн өсөлтийг урамшуулах арга хэмжээ авах боломж эрх баригчдад олгож байна гэж шинжээчид тэмдэглэв. Одоогоос нэг жилийн өмнө үнийн өсөлтийн хурдац 6 хувиас хэтэрсэн билээ.