Япон АНУ-ын хоорондын аюулгүй байдлын гэрээг Хятадын үйл ажиллагаа тэнгис далайд идэвхжсэнтэй холбогдуулан хянаж үзэх хэрэгтэй гэж РИА Новости агентлагаас Японы БХЯ-ны тэргүүн Сатоси Моримотогийн мэдэгдлийг үндэслэн уламжлан мэдээлжээ. Япон улс хятадын цэргийн хөлөг онгоцуудын ажиллагаа Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо идэвхжснийг харгалзан гэрээнд засвар оруулах асуудлаар хэлэлцээ энэ оныг дуустал хийж эхлэх төлөвлөгөөтэй байгааг сайд тэмдэглэв. Япон АНУ-ын хоорондын өнөөгийн гэрээ юуны түрүүнд Солонгосын хойгийн хүнд түвэгтэй байдлыг харгалзсан гэж Японы БХ-ын сайд онцлов. Түүний хэлснээр одоо Зүүн Ази, Солонгосын хойгийн байдлыг төдийгүй «Хятад усан орон зайд гарсныг» харгалзан үзэх хэрэгтэй. БНХАУ-ыг ашиг сонирхолоо хангахын тулд тэнгисийн гүрэн улс болгон хувиргах нь зайлшгүй чухал гэж өчигдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтао ХКН-ын их хурал дээр мэдэгджээ.