Цөмийн зэвсгээр тогтоон барих эрин аль хэдийнэ улирч өнгөрсэн учраас дэлхийн улс орнууд цөмийн зэвсэг нөөцлөх нь учир үндэсгүй хэрэг болсон гэж өчигдөр Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдлээ. «Одоо атомын бөмбөг хэрэггүй болсон. Цөмийн зэвсэг нөөцөлж байгаа этгээдүүд орчин цагийн улс төрийн бодит байдлаас болон оюуны талаар хоцорч байна» гэж тэрээр Индонезид Ардчилсан форум дээр мэдэгдэв. Манай орон цөмийн зэвсэг бүтээж үйлдвэрлэхийг хичээхгүй байна гэж Ахмадинежад мэдэгдлээ. «Өөрийгөө хамгаалахад бидэнд цөмийн зэвсэг хэрэггүй» гэж тэрээр хэлэв. Ямар ч улсын засгийн газрын төлөөлөгчид манай оронд очиж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байгаад үнэмшиж мэднэ гэж Ираны ерөнхийлөгч мэдэгджээ. Тегеран цөмийн зэвсэг дээр ажиллаж байна гэж өрнөдийн орнууд сэжиглэж байна. Иран ийм зэмлэлийг няцааж, цөмийн хөтөлбөр нь дан энх тайван шинж чанартай хийгээд хөтөлбөр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд л зайлшгүй чухал гэж батлан илэрхийлсээр байна.