Археологчид Францын хувьд тун ховор олдворыг Парисын дүүрэгт илрүүлэв. Сайн хадгалагдаж ирсэн арслан зааны хэлхээ ясыг Марна голын эрэг хавийн ил уурхайд олжээ. Мэргэжилтнүүдийн анхны үнэлгээгээр олдвор 200 мянга орчим жилийн түүхтэй. Лут том амьтны ясыг францын нийслэлээс 50 км зайтай орших Шанжи-сюр-Марн хотын ойролцоо олсон байна. Францын судлагчид бараг бүхэл бүтэн хэлхээ ясыг харав.Тэд олдворыг Гельмут гэжээ. Францын археологчид түүнийг илрүүлж их амжилт гаргав. Энэ нь Францад олж илрүүлсэн арслан зааны 4 дэх хэлхээ яс юм. Мэргэжилтнүүд түүний сүүлчийн хэлхээ ясыг бүр 100 гаруй жилийн тэртээ олсон билээ.

Гэрэл зураг