Бээжин тэнгис далайн тойрны хүсэл эрмэлзэлээ энх тайван замаар бүтээх ёстой гэж өнөөдөр Японы ГХЯ мэдэгдлээ. Хятад тэнгис далайн гүрэн улс болвол зохино гэж БНХАУ-ын дарга Ху Зиньтао ХКН-ын их хурал дээр мэдэгдсэнд японы талаас ийм хариу өгчээ. Хятад тэнгис далайд байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа нь гайхал төрүүлэхгүй байна. Гэвч тус улс олон улсын эрх зүйн хүрээнд дан энх тайван арга замаар зорилгодоо хүрэх ёстой гэж Японы ГХЯ-ны төлөөлөгч Наоко Саики мэдэгдэв. Япон ч Хятад ч бүс нутагт энх тайвныг сахин бэхжүүлэх, тэнгис далайн ёс журмыг оролцуулан тогтонги сайн сайхан байдлыг хэвээр хадгалахыг хариуцах ёстой. Хятад энэ талаар дэлхийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн болвол зохино гэж Наоко Саики хэлжээ.