Демидовын шагналтнуудыг Москвад зарлан мэдээлэв.Түүнийг «оросын нобелийн шагнал» хэмээн албан бусаар нэрлэжээ. Гурван академич-эдийн засагч Евгений Примаков, физикч Евгений Аврорин, химикч Моисеев нар шагнал хүртэв.

Энэ онд Демидовын шагнал Оросын шинэ түүхэнд 20 дахь удаагаа гардуулна. Өнгөрсэн жилүүдэд манай орны нэрт 70 эрдэмтэн шагнал хүртсэн байна. Уралын үйлдвэрийн эзэн Павел Демидов Х1Х зуунд шагнал тогтоосон хийгээд түүнийг нас барснаас хойш 25 жилийн турш гардуулсан билээ. 1993 онд шагналыг сэргээж байгаль, хүмүүнлэгийн ухаанд хамрагдах гурван эрдэмтнийг шагнах болсон юм.

Төрийн байгуулалтад амжилт гаргаж, нийгмийн ухааны хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан академич Евгений Примаков шагнал хүртэв. Тэрээр оросын дорно дахиныг судлагч нэрт эрдэмтэн, дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны талаархи мэргэжилтэн юм. Евгений Примаков 1990-д онд ГХЯ-ыг тэргүүлж, дараа нь засгийн газрын дарга болсон билээ. Тэрээр Оросын Худалдаа-аж үйлдвэрийн танхимыг бүр 10 гаруй жилийн турш тэргүүлэв. Эрдэмтэн улс төрч болох нь их нааштай талтай гэж 2012 оны Демидовын шагналтан хэлээд

«Миний бие бүх насаараа янз бүрийн албан тушаал хашсан. Гэвч 1979 онд намайг ЗХУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгосон нь миний хувьд хамгийн том үйл явдал боллоо. Энэ нь мартагдашгүй үйл явдал юм.Та өөрийгөө улс төрийн зүтгэлтэн буюу эрдэмтэн хэмээн үзэж байна уу? гэж надаас олонтаа асуудаг. Хамгийн гол нь улс төрийн зүтгэлтэн өөрийгөө ямар нэг хэмжээгээр ШУ-ны зүтгэлтэн хэмээн үзэх ёстой. Тэгснээр улс төр ч ШУ ч хөгжинө» гэв.

Демидовын өөр шагналтан академич Илья Моисеев химид их хайртай учир Менделеевын үелэх системтэй төстэй зураг бүхий зангилгаатай шагналтнуудыг зарлан мэдээлэх ёслолд ирэв. Тэрээр эрдэм шинжилгээний 500 гаруй зохиол бүтээл, зохиогчийн 80 патенттай юм. Их Британийн вангийн химийн нийгэмлэг оросын эрдэмтнийг Зууны илтгэгч хэмээн нэрлэв. Эрдэмтэн ШУ-ныг сурталчлаж, дэлхий даяар нэр алдартай болсон юм. Нарийн томьёолол үнэн хэрэг дээр энгийн уг чанартай байдаг гэж академич Моисеев хэлээд

«Энэ онд хог хаягдалд зориулсан цуврал өгүүллэг Science сэтгүүлд нийтлэжээ. Энэ нь хэт их хэмжээни хог хаягдал хүрээлэн буй орчныг бохирджуулж байгаа нь хүн төрөлхтнийг түгшүүлснийг нотлон харуулсан. Миний ШУ хаягдалгүй хямд арга барилаар сая сая тонн бодис үйлдвэрлэхэд сургаж байна» гэв.

Гол төлөв физикчид оросын Демидовын шагнал хүртэж байна. Энэ онд ч физикч хүртэв. Академич Евгений Аврорин халуун цөмийн физикийн салбарт гарамгай амжилт гаргасан тул энэ оны шагнал хүртэв. Тэрээр Уралд ажиллаж амьдарч байна. Академич зөвлөлтийн халуун цөмийн анхны цэнэг зохион бүтээгчийн нэг боллоо. Эрдэмтний удирдлагаар энх тайван зорилгоор цөмийн дэлбэрэлт хийх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Академич Аврорин боловсруулалтынхаа уг чанарын талаар «Оросын дуу хоолой» радиод өгүүлэхдээ

«Энэ нь маш сонирхолтой боловч хүнд хучир ажил юм. Ямар байсан ч дэлхийн нэг ёсны дээд амжилт тогтоосон. Энэ нь ялимгүй цацраг бүхий 150 килотонн хүчирхэг цэнэг билээ. Халуун цөмийн урвал бүх энергийг үүсгэж байна» гэв.

Эдүгээ хосгүй технологи ашиглаж газар хөдлөх аюултай газрыг тандаж, хийн гал түймэрийг сөнөөж, хорт хаягдлыг булшлаж, нүүрсний уурхайд метан хийн дэлбэрэлтээс сэрэмжилж байна. Боловсруулалт тухайлбал эрчим хүчний салбарт хэтийн төлөвтэй гэж эрдэмтэн тэмдэглэв.

Демидовын шагнал гардуулах ёслол 2013 оны 2-р сарын эхээр Уралын Екатеринбургад уламжлал ёсоор болно. Шагналтан бүр медаль дотор нь хийсэн ногоолин хайрцаг, мөнгөн шагнал авна. Ёслол оросын ШУ-д асар их хувь нэмэр орулсан эрдэмтдийн хөрөгүүд ханад нь өлгөсэн Демидовын шинэ танхимд болох юм.