11-р сарын 9-11-ний өдрүүдэд Москвад дэлхийн уран гулгалтын Гран-при цуврал тэмцээн зохиогдоно. Дэлхийн 11 орны хүчтэй уран гулгагчид Сочид энэ 12-р сард зохиогдох финалын тэмцээнд орох эрхийн төлөө өрсөлдөнө. Тамирчдын хувьд энэ нь 2014 оны Өвлийн Олимпийн наадам болох мөсөн гулгуурын талбайд хөл тавих хосгүй боломж байх юм.

Орос улс эзэн орныхоо хувьд хамгийн олон тамирчдыг оролцуулах юм. Дөрвөн төрөл тус бүрд гурван оролцогч байна. Тэдгээрийн дунд – дэлхийн хоёр удаагийн мөнгөн медалийн эзэн Татьяна Волосожар болон Максим Траньков нарын хос, Дэлхийн аваргын дэд аварга Алена Леонова болон Европын аваргын мөнгөн медальт Артур Гачинский, европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн шагналт бүжгийн хос Елена Ильиных болон Никита Кацалапов нар байна. Оросын нийслэлд 11 орны 50 уран гулгалтын тамирчин ирнэ. Үүнд канадын бүжгийн хос Тесса Вирчу болон Скотт Мойр нар болоод дэлхийн хоёр удаагийн аврага канадын иргэн Патрик Чан байна.

Энэ удаагийн цуврал тэмцээний онцлог нь тэмцээний финал Сочи хотод олимпийн “Айсберг” /Мөсөн уул/ цогцолборт зохиогдоход оршиж байна. Финалд үлдэх тамирчид анх удаагаа 2014 онд Өвлийн Олимпийн наадам зохиогдохоос нэг жилийн өмнө уг мөсөн дэвжээн дээр хөл тавих боломжтой болно гэж Оросын уран гулгалтын холбооны ерөнхийлөгч, олимпийн аварга Александр Горшков тэмдэглээд

«Энэ жилийн Гран-при тэмцээний финалыг Олон улсын тэшүүрийн холбооны спортын холбоо /ISU / 2014 оны Өвлийн Олимпийн наадмын өмнөх тестийн үндсэн тэмцээн болгохоор тодорхойлсон. Мэдээж хэрэг, финалд орох эрхээ хүртсэн гадаадын тамирчид “Айсберг”дээр анх түрүүн хөл тавих боломжтой. Энэхүү мөсөн ордныг уран гулгалтын тэмцээн явуулахаар барьж байгуулсан.

Оросын тамирчид 10-р сарын эхээр тестийн өмнөх уралдааны үеэр уг мөсөн дээр гулгаж үзсэн байгаа. Тамирчид, дасгалжуулагчид, албан ёсны хүмүүс бүхэлдээ сэтгэл хангалуун үлдэсэн гэдгийг зориуд дурдмаар байна. Тайлбарууддаа тэд тавцан нь тав тухтай, эерэг энергитэй байна гэж тэмдэглэж байлаа. Үнэхээр энэ мөсөн каток нь уран гулгалтанд маш их эвтэйхэн шүү. Индэр мөстэй ойрхон байрлаж байна.Ингэхэд уран гулгалтанд үзэгчид, тамирчдын хоорондын харилцаа маш чухал үүрэгтэй» гэлээ.

Москвагийн тэмцээн дөрөв дэхь удаагийнх. Өмнөх гурван удаа Канад, АНУ болон Хятадад зохион явуулсан тэмцээнүүдэд оросын тамирчид 9 медаль хүртсэний дотор : нэг алт, дөрвөн мөнгө болон дөрвөн хүрэл  медаль бий.

Оросын хос Вера Базарова болон Юрий Ларионов Москвад спортын улирлын нээлтийг нээх болно.Нээлтийг эмэгтэй тамирчны гэмтлээс болоод хойшлуулах болсон. Тамирчид Гран-при тэмцээний гэрийн шатанд тоглох болсондоо баяртай байгаагаа хуваалцсан юм.

«Бид хоёр чухамдаа Оросд, Москвад тоглох ийм боломж гарсанд их баяртай байна. Бэлтгэл сургуулийн хувьд гэвэл, одоо бид нар бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байна. Яг одоогийн байдлаар бүх юм сайхан болж байна.Саад болоод байсан зүйлүүдээ давж чадлаа. Бид өөрсдийгөө дээд зэргээр дайчилна» гэж Вера Базарова хэллээ.

Уран гулгагчдын хувьд энэхүү улирал нь маш чухал, учир нь олимпийн наадмын өмнөх шүү дээ. 3-р сард Канад улсад зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүнд 2014 оны Өвлийн Олимпийн наадамд оролцох эрхийг олгоно.Тиймээс уран гулгалтыг сонирхогчдыг улирлын турш сонирхолтой спортын тэмцэл хүлээж байна.