Саяхан болтол хятадын их хэтийн төлөвтэй улс төрч байсан Бо Силайг огцоруулж, намаас хөөсэнтэй холбоотой шуугиан маргаан авилгалын шалтгаан болон «сүүдрийн бодлогоос» чөлөөтэй төрийн удирдлагын үр бүтээлтэй систем байгуулах зам зэрэг нарийн түвэгтэй асуудалд хариу өгөхийг КН-аас шаардав. Намын 18-р их хурлын тайлан илтгэлд эл сэдэвт анхаарал тавихгүй байж чадахгүй байсан. Өнөөдөр 11-р сарын 8-нд их хурлын нээлтэд байлцсан «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Игорь Денисов Бээжингээс уламжлахдаа:

Хятадын удирдлага улс төрийн шинэтгэл шаардагдсныг ухамсарлаж байна. Хятадын намын удирдагч Ху Зиньтаогийн илтгэл үүнийг тод тусган харуулав. «Улс төрийн цэвэр систем» байгуулах нь зайлшгүй чухал гэж илтгэлд нэлээд хатуу өгүүлжээ. Мөн зорилтыг авилгалтай тэмцэх зорилттой нэг зэрэг тавьсан байна. Улс төрийн ил тод бус механизм болон хууль сахиулах, шүүх систем биеэ даахгүй явдал Бо Силайн хэргээр бүрэн илрэв.

Бо Силай хууль удаа дараа зөрчсэн ч олон жилийн турш албан тушаал ахив. Тэрээр дээд албан тушаал хашиж байсан үед дээгүүр албан тушаалтай түшмэд завхарч, хуулийн хүрээнд ажиллалгүй дүр зоргоор авирсан хэрэг явдал гаднаас харахад тогтонги «зол жаргалтай Чунцины» цаана нуугдаж байсан. Хууль бус онцгой эрх мэдэлтэй тэмцэх нь чухал гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтао хэлсэн нь хатуу сануулга боллоо. «Хууль ёсыг уг яриагаар орлож, засгийн эрхээр хууль хөсөрдүүлж, хувийн ашиг бодож хууль хортойгоор хэрэглэж огт болохгүй» гэж Ху Зиньтао мэдэгдэв.

Тухайлбал «бүх шатны удирдагчид ялангуяа дээгүүр албан тушаалтнууд цэвэр бодлогын дүрмийг ухамсартай даган мөрдөх ёстой» гэж баримт бичигт өгүүлжээ. «Энэ асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхгүй бол намд үхлийн цохилт өгөх бүр нам,төр улсыг хөнөөх уршигтай болж мэднэ» гэж Ху Зиньтао онцлов.

Гэвч улс төрийн хөтөлбөрийн баримт бичиг болох илтгэлд авилгал, сүүдэр улс төр хэвээр байгаагийн гол шалтгаанд дүн шинжилгээ хийгээгүй.Ямар учраас ХКН дотроосоо завхрах үзэгдэлтэй олон жил тэмцэж ирсэн ч авилгалтай холбоотой маргаан шуугиан намжилгүй үргэлжилж байна вэ? гэсэн асуудалд бас хариу өгөөгүй. Байдлаас харахад дээд удирдлага намын засгийг хэвээр хадгалах гол чиглэээр ахиц дэвшил гаргах арга замын асуудлаар санал шүүмжлэл явуулсаар байна.

Бур 17-р их хурал дээр өгүүлсэн «завхралтай тэмцэх, хахуульд орохгй явдлыг бэхлэх хятадын зам» гэчийг илтгэлд давтсан юм. 18-р их хурлаас томилох шинэ удирдлага түүнийг тодорхой агуулгатай болгох ёстой. Ардчилсан шинэтгэл эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэх вэ? Шахан хавчих арга хэмжээг сэргийлэн сэрэмжлэх арга хэмжээнтэй яаж хослуулан нийцүүлэх вэ? Түшмэлд хяналт тавих ямар хөшүүрэг хэрэглэх вэ? зэрэг асуудал ойрын 10 жилд хятадын улс төрийн амьдралыг тодорхойлох юм.