Алтайн нэрд гарсан зураач Фёдор Торхов 82 настандаа өчигдөр Барнаулд нас нөгчив Оросын гавьяат зураач, Зураачдын холбооны гишүүн Фёдор Семёнович Торхов 1930 оны 10-р сарын 10-нд Кемеров мужийн Уулын Шорид төржээ. Тэрээр Ташкентын зургийн тусгай сургуульд суралцсан юм. 1958 оноос Барнаулд ажиллаж амьдарч байв. Торховын уран бүтээлийн олон үзэсгэлэн Москвад гарсан юм. Фёдор Семёнович Монгол улстай соёлын бүтээлч хэлхээ холбоо тогтооход их хувь нэмэр оруулав. Тэрээр зөвлөлт-монголын дараа нь орос-монголын найрамдлын нийгэмлэгийн Алтайн салбарыг олон жил удирдаж, хоёр орны олон нийт, зураачдыг ойртуулахад идэвхтэй оролцсон байна. Торховыг «Алтан гадас» одонгоор шагнажээ. Тэрээр Монголын соёлын хүндэт ажилтан, Баян-Өлгий аймгийн хүндэт иргэн юм. Фёдор Торхов байгалийн зураг, хөрөгийн төрлөөр бүтээлээ туурвиж байсан юм. Алтай, Монгол улс зураачийн уран бүтээлийн гол сэдэв болсон билээ.