Умард Атлантын эвсэл «Пэтриот» пуужингуудыг Түркийн нутаг дэвсгэрт байрлуулах гэж байна гэж өчигдөр Брюссельд Түркийн ГХ-ийн сайд Ахмет Давутоглу сэтгүүлчдэд мэдээллээ. «Пэтриот» пуужингуудыг Сиритэй залгаа хилийн дагуу байрлуулах албан ёсны мэдээг НАТО-гийн удирдлагад явуулна гэж түркийн эрх баригчид өчигдөр мэдэгдэв. Анкара болон АНУ-ыг оролцуулан түүний холбоотнууд «Пэтриот» пуужинг Түркэд аюулгүй байдлын бүс байгуулах, сирийн засгийн газрын цэргээс энгийн оршин суугчид ба сөрөг хүчинд халдах ажиллагаанаас сэрэмжлэхэд ашиглах боломжийг хэлэлцсэн тухай үүний өмнө Түркийн ГХЯ мэдэгдсэн билээ. Тус яамны төлөөлөгчийн хэлснээр эдгээр пуужинг НАТО-гийн хамгаалах системийн хүрээнд байрлуулж мэднэ.