АНУ-ын Төрийни департаментын тэргүүнээр Жон Керригийн нэрийг дэвшүүлж байгаа нь Сьюзан Райсаас илүү Москвад ашигтай гэж оросын дипломатууд үзэж байна гэж “Коммерсант” сонинд бичжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон өмнө нь мэдээлэхдээ, ерөнхийлөгч Барак Обамагийн эхний хугацаа дуусгавар болоход огцрох бодолтой байгаа тухайгаа мэдэгдэсэн.Төрийн департаментын тэргүүний албан тушаалд хамгийн боломжтой нэр дэвшигчдээр Олон улсын хорооны одоогийн сенат Жон Керри болон НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райсыг дэвшүүлээд байгаа юм. Хэвэлэлийн газрын ярилцагчдын үзэж байгаагаар, ОХУ-ын ГХЯ, Москвагийн хувьд Керри “илүү тохирох” ажээ. Сьюзан Райс оросын дипломатчдын хүрээнд ”дэндүү амбицтай, түрэмгий ” гэж сонин бичжээ. Хэвлэлийн эх сурвалжуудын нэгний хүлээн зөвшөөрснөөр, хэрэв тэр эмэгтэй томилогдовол “Москва Вашингтонтой ажиллахад хүнд байх болно “гэжээ.