Монгол улсын ЗГ нефть импортлогчдод 120 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор болов. Энэ тухай Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү сэтгүүчдэд мэдээлэл хийжээ. “Анх удаа улсаас импортлогчдод ийм дэмжлэг үзүүлж байна. Мэдээж хэрэг энэхүү зээл нь уг асуудлыг нилээд хялбаршуулах болно” гэж тэр хэллээ.

Монгол улсын олон иргэд тус улс түлшний импортын хараат байдалд байдагт сэтгэл дундуур байдаг. ЗГ-ын шийдвэртэй санал нийлээгүй зарим хүмүүс, яагаад одоо болтол өөрийн нефтийн ордуудыг боловсруулдаг хирнэ импортлогчдоос шалтгаалж байгаа юм бэ гэж олонтоо асуудаг.

“Бид Дорнод аймгийн Тамсагт нефть олборлож байгаа. Одоо түүхий нефтийн хэмжээ арилжааны түвшинд хүрээд байна. Энэ жил нефтийн нийлүүлэлт төсөвт 104 тэрбум төгрөг байсан бол дараа жилд 146 тэрбум төгрөг, 2014 онд 300 тэрбум давах болно . “Одоо бид манай улсын олборлож байгаа нефтийг үндэслэн боловсруулах үйлдвэрийг байгуулах боломжуудыг судлахад бэлэн байна “гэж Нефтийн удирдах газрын хэлстийн орлогч дарга Г.Өлзийхүү тавьсан шүүмжлэлд хариулж байна. Нөгөөтэйгүүр, орон нутгийн мэргэжилтэнүүдийн тэмдэглэж байгаагаар, ойрын гурван сард Монголд бензины үнэ нэмэгдэх тухай асуудал тавихгүй аж.