Хятад улс орон нутгийн болзошгүй дайнд ялалт байгуулах үүднээс цэргийн хөгжлөө эрчимжүүлж, зэвсгийн өндөр технологийг хөгжүүлнэ. Энэ тухай БНХАУ-ын дарга пүрэв гаригт ХКН ын 18-р их хурлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Олон улсын статусад нийцэх бат бэх батлан хамгаалах болон зэвсэгт хүчин нь тус улсын аюулгүй байдлын сонирхолд болон хөгжилд нийцэж байгаа бөгөөд Хятад улсын шинэчлэлийн замын стратегийн зорилт болж буй юм гэж Ху Зиньтао тэмдэглэв. Тэрээр Хятадын армийн механикжуулалтын ажил 2020 он гэхэд дуусна гэж уламжлав. Энэ хугацаанд БНХАУ-ын зэвсэгт хүчнийг мэдээлэлжүүлэхэд нилээд ахиц гарсан байх болно гэв. Хятадын Ардын чөлөөлөх арми эгнээндээ 2,3 сая хүнтэй бөгөөд дэлхийд хамгийн ихэд тооцогддог. Хятадын ЗГ ын төлөвлөгөөний дагуу хятадын армийн 2012 оны төсөв 106,4 тэрбум доллар байх бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 11,2 % илүү юм.