Дэлхий дахинд хүнд хэцүү өөрчлөлтүүд гарч байна, гэхдээ энх тайвныг эрхэмлэх хөгжлийн үе шат нь урьдын адил манай цаг үеийн үндсэн санаа болсон хэвээр байна. Энэ тухай БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр хятадын нийслэлд нээгдсэн Хятадын Коммунист намын 18-р их хурлын нээлтэн дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

“Дэлхий дахин туйлын амгалан бус байна. Олон улсын санхүүгийн хямрал үргэлжилж, тогтворгүй хүчин зүйлүүд өсч, дэлхийн эдийн засгийн тодорхой бус өсөлт болон дэлхий нийтийн хөгжлийн тэнцвэргүй байдал гүнзгийрч, тодорхой хэмжээгээр хүчний улс төр болон шинэ интервенционизмын ноёрхол толгойнуудаа өргөж, орон нутагт дайн дажин дэгдэж байна гэж хятадын удирдагч онцлон тэмдэглэв.” Дэлхийн хүнсний хөтөлбөрүүд, эрчим хүч болоод аюулгүй байдлын сүлжээний тулгамдсан асуудлууд улам бүр хурцаар тавигдах боллоо”гэв.

Хятад улс “хараат бус, бие даасан энх тайванч гадаад бодлогыг тууштай явуулна” гэж Ху Зиньтао батлан хэлэв. Түүнчлэн хятадын тэргүүн онцлохдоо, Хятад улс тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө байж, улсынхаа эрх ашигийг мятрашгүй хамгаалах болно” гэв. “Бид хэзээ ч гадны ямар нэгэн дарамт шахалтанд захирагдахгүй” гэж Ху Зиньтао нэмж хэллээ.

БНХАУ олон улсын маргааныг болон “халуун цэгийн” тулгамдсан асуудлуудыг энхийн замаар шийдэхийг ямагт эрхэмлэж, зэвсэг хэрэглэх болон аливаа хүчирхийллийн эсрэг баттай зогсож, бусад орнуудын хууль ёсны эрх баригчдыг огцруулах болон терроризмын аливаа бусармаг үйлдэлийг эрс буруушаах болно гэж ХКН-ын тэргүүн мэдэгдэв. Түүний ярьснаар, Бээжин цаашид ч НҮБ, “Их хорийн “, ШХАБ-ын болон БРИКС-ийн болоод бусад олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох ажээ.