БНХАУ-ын эрх баригч ХКН-ын 18-р их хурал өнөөдөр Бээжинд нээгдэв. Их хурлаар намын шинэ удирдлагыг томилох бөгөөд ХКН ын ойрын таван жилийн зорилтыг тодорхойлох юм.Их хурлын нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын дарга Ху Зиньтао илтгэл тавьлаа. Тэр илтгэлдээ, Хятад улс эх орны болон дэлхийн эдийн засгийн хөгжилд гарч байгаа өөрчлөлтүүдтэй холбогдуулан эдийн засгийн өсөлтийн шинэ загварыг яаравчлан байгуулах ёстой гэв.

Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог БНХАУ өнөөдөр эдийн засгийн өсөлт үргэлжлэн буурч буйд түгшиж байна. 2012 оны 3-р улиралд БНХАУ-ын ДНБ-ний өсөлт 7,4 хүртэл унасан нь 2009 оны 1-р улирлаас эхлэн хамгийн муу үзүүлэлт болоод байна. Тус улсын хувийн эдийн засгийн салбар БНХАУ-ын улсын байгууллагуудтай амжилттай өрсөлдөх өрсөлдөөнийг Хятад улс хангаж өгөх ёстой юм.ДНБ болон хүн амын нэг хүнд ноогдох орлого Хятад улсад 2020 он гэхэд 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин өссөн байх ёстой гэж Ху Зиньтао мэдэгдээд улс орны сонирхолуудыг хамгаалах үүднээс Хятад улсыг тэнгисийн гүрэн болгож хувиргах шаардлага урган гарч байна .

Хятад улс нилээд хэдэн орнуудтай Зүүн-Хятадын болон Өмнөд-Хятадын усанд арлуудын маргаантай асуудалтай байна. Тухайлбал, японы эрх баригчид хувийн эзэмшигчдээс худпалдан авсан Дяоюйдао /Сэнкаку/ арлуудын эрчимхүчний нөөцийн баялагийн асуудлаар Япон улстай хурц сөргөлдөөнтэй байна. Хоёр орны харилцаа хурцадсаны улмаас 9-р сард БНХАУ нь зөвлөлтийн “Варяг” усан онгоцон дээр суурилсан хятадын анхны “Ляонин” онгоц тээгчийг барьж дуусгасан. Үүнээс гадна цэргийн флотын хөгжлийн зэрэгцээ Хятад улс тэнгисийн гүнийг идэвхитэй эзэмшиж байна гэв.