10-р сарын сүүлээр “Сэнди” хар салхинд нэрвэгдэсэн Америкийн Нью-Йорк, Нью-Жерси мужууд дахин байгалийн гамшигт нэрвэгдлээ. Хүчтэй салхи хүйтэн, цасзэргийг дагуулсан төдийгүй цагт 100 км хүчтэй салхилж байв. Эдгээр нь эрчим хүчний шинэ осолуудад хүргээд байна. Нийтийн тээврийн заримыг зогсоогоод байна. Цагдаагийнхан эргийн бүсүүдэд хяналт тавьж, орон нутгийн хүмүүсийг өөрийн орон гэрээс гарч, хорогдох байруудад очих санал тавьж байна. Оршин суугчид өөрсдөө дахин хүнс болон нэн шаардлагатай бараануудыг нөөцөлж байна. Дэлгүүрүүдэд гар чийдэнгийн зай, шүдэнз болон лаа нэн эрэлт хэрэгцээтэй байна. “Сэнди” хар салхины улмаас АНУ-д 120 хүн амь насаа алдсан юм. Тус улсын зүүн хэсэгт одоо болтол 1,3 сая орчим хүн гэрэл цахилгаангүй байна. Урьдчилсан байдлаар гамшигийн хохирол 50 тэрбум долларт хүрч мэдэхээр байна.