АНУ-ын одоогийн сонгуулийн кампани урьд өмнөхөөс илүүтэй дотоод тулгамдсан асуудлууд дээр төвлөрч байлаа. Эдийн засгийн урамшуулал, татварын шинэчлэл болон ажилгүйдэл – эдгээр шинэ, хуучин дуудлагууд нь Обамагийн засаг захиргааны дуусдаггүй хямралын нөхцөл байдлын гол зорилт болох юм. Гэхдээ энэ нь одоогийн гадаад бодлого хоёрдугаарт тавигдаж байна гэж байгаа юм огт биш.

Орос улстай харилцаа сайжирч байгааг ардчилагчид Обамагийн еранхийлөгчөөр ажилласан эхний сонгуульд хугацааны гол ололт гэж нэрлэж байна. Гэвч өнөөдөр нөгөө хуучин харилцааг шинэ утга агуулгаар баяжуулах бодлого маань байна. Энэ нь ихэнхдээ ПДХ системийн асуудлын яриа хэлэлцээрийг зогсонги байдалд хүргэсэн Вашингтоны буруугаас болсон юм. Ардчилагчдын хүний эрхийн асуудлаар ярьдаг уламжлалт чамин гоё болоод хатуу үгсүүд дээр юуны түрүүнд Сирийн мөргөлдөөнийг арилгах тэс өөр зүйл нэмэгдэв.

Гэвч одоо сонгуулийн сэтгэл хөөрөл намжисны дараа Москва, Вашингтоны хоорондын харилцаанд дэвшил гарна гэж хүлээж болно гэж улстөр судлаач Максим Минаев ийн ярьж байна: «Энд бүх зүйл Обама, Путин хоёрын хооронд ямар харилцаа тогтохов гэдгээс шалтгаалах болно гэж бодож байна. Мэдээж хэрэг, өмнө мэдэгдэж байсан хуучин харилцааг шинэ утга агуулгаар баяжуулах гэх ийм төрлийн мэдэгдэлийг үргэлжлүүлэх тухай ярихад одоо хараахан эрт байна. Яагаад гэвэл, тодорхой хорогдол гэж байдаг, гэхдээ Обамагийн ерөнхийлөгчийн шинэ хугацаа нь нилээд прагматчлагдсан байх бөгөөд нилээд оновчтой урсгал руу чиглэгдсэн байх болов уу. Энэхүү байдал нь Орос улсад ч бас илүү тааламжтай байж мэдэх юм».

Ихэнхи зүйл Барак Обамагийн гадаад бодлогын багт орох хүмүүсээс шалтгаална гэж улс төр судлаачид үзэж байна. АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон өмнө нь сонгуулийн дараа албан тушаалаасаа огцорно гэж мэдэгдэж байсан. Шинжээчид хоёр нэр дэвшигчийн талаар ярьж байна. Эд бол ардчилсан намын сенатч Жон Керри болон НҮБ-ын дэргэдэх АНУ-ын элчин сайд Сьюзан Райс. Хэрэв сонголтыг сүүлийн нэр дэвшигчийн талд хийх юм бол энэ нь орос-америкийн харилцааг хөгжүүлэх асуудал дээр тохиромжгүй хувилбар байх болно гэж улс төр судлаач Дмитрий Суслов ийн ярьж байна: «Райс бол арабын хувьсгалыг дэмждэг, АНУ-ын Ойрхи-Дорнодод нэвтрэх бодлогыг тууштай дэмжигч. Тэр эмэгтэй бол НҮБ-ын АЗ дээр Орос улсын Сири, Ираны асуудлаар гаргасан саналуудад шүүмжлэлтэй хандаж ирсэн. Ингэхдээ тэр дэндүү сэтгэлийн хөдлөлтэй байдаг. Хэрэв тэр төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох бол Райс одоогийн сэтгэлийн хөөрлөө дээд зэргээр дарах хэрэгтэй. Улсын гадаад бодлогыг хамгийн түрүүнд ерөнхийлөгч тодорхойлдог. Гэтэл сүүлийн саруудад хуримтлагдсан сөргөлдөөний ачаа мэдээж хэрэг үгүйлэгдэнэ».

Нэр дэвшигч Ромний сонгуулийн өмнөх сурталчилгаандаа “Түүний үед Америк дэлхий дахинд нэр хүндээ алдасан “гэж Обамаг бууртгасан. Мөн түүнийг Орос улс болон Иранд буулт хийсэн гэж шүүмжилсэн. Үүний хариуд ерөнхийлөгч Бароак Обама түүнийг “гадаад бодлогод ямарч боловсролгүй хүн” гэж буруутгасан. Америкийн сонгогчид лхагва гаригийн шөнө сонголтоо хийж, Обамаг хоёр дахь удаагаа сонгожээ.