Барак Обамагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг Кремльд “туйлын эерэг”хүлээж авчээ. Ойрын үед Орос улсын төрийн тэргүүн Владимир Путин түүнд утсаар баяр хүргэнэ. Энэ тухай лхагва гаригт ОХУ ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд уламжлав. Песковын ярьснаар, ерөнхийлөгч Путин Барак Обамад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсантай холбогдуулан баярын цахилгаан утас илгээгээд байгаа аж. “ Америкийн тал уг цахилгаан утсыг авсны дараа бид цахилгаан утасны текстийг ард түмний хүртээл болгоно “гэж Песков нэмж хэлллээ. Түүний хэлсэнээр, “Хоёр орны харилцаа болон Орос- АНУ–ын харилцан ажиллагааны эерэг эхлэлүүд нь дэлхийн тавцан дээр олон улсын аюулгүй байдал, тогтвортой байдлын сонирхолд нийцэн хөгжиж, боловсронгуй байх болно гэдэгт Кремль найдаж байна”.