1941 оны 11-р сарын 7-ны домогт парад… Шинэ танкууд төмөр замын буудлаас Улаан талбайд шууд шилжив. Тэдгээр парадаас Москвагаас хэдхэн км зайтай орших байлдааны талбарт очсон юм. Дайсныг үймүүлсэн сөрөг давшилт эхэлжээ.

Тэр үед нийслэлийг булаан эзлэхийг гитлерийн цэрэг оролдов.Маш олон одон медаль Берлинээс ирүүлжээ. Эцэст дулаан байртай болно гэж Германы зэвсэгт хүчний дайчид гэртээ явуулсан захидалуудад бичсэн билээ. Генералууд нь алтлаг бөмбөгөр оройг дурангаар харав. Гэвч тэдний төлөвлөгөө бүтсэнгүй. Цэргийн тоймч Виктор Баранец хэлэхдээ

«Сүүлийн жилүүдэд архивын зарим баримт бичиг-засгийн газрын ба хувийн захидал харилцааг сонирхон узлээ. Шуудуу, тэргүүн байрлалаас Улаан талбайд шууд очсон хүмүүсийн өндөр сэтгэгдэл бишрүүлэв.Зөвлөлтийн танкчид хахир хүйтэн нөхцөлд парад өө сэвгүй хийснийг тунгааж үз л дээ.Арми байсан зэвсгээ үзүүлсэн. Үнэн чанартаа Улаан талбайд хийсэн парад сэтгэл санааг бадруулж, хүчирхэг шижим түлхэц үзүүлсэн. Тэр үеэс фашистуудыг Москвагаас холддуулан хөөж явуулсан. Мөн парадыг түүхэн үйл явдал гэвэл хэтрүүлэг болохгүй» гэлээ.

Танкийн батальонууд (суман) парадад Архангельскаас иржээ. Түүнээс гадна Челябинскийн завод шинэ хүнд олон арван танкаа Москва руу явуулжээ. Нийт 30 мянга орчим цэргийн албан хаагч, ардын журамт цэргийн дайчин парадад оролцсон гэж Виктор Баранец хэлээд

«Германы архивын баримт бичиг, захидал, захирамжийг сонирхон үзлээ. Гитлер парад хийснийг мэдээд сэтгэл унажээ. Москва дарагдаагүй хийгээд арми нь ажиллаж байгааг германчууд ойлгов.Тэр ч байтугай зөвлөлтийн цэрэг жигдрэн жагссан явдал дайсны сэтгэл санаанд зохисгүй нөлөөлөв. Дашрамд хэлэхэд Геббельс германы цэрэгт парадын тухай мэдээлэл тараахыг хатуу хориглосныг германы нэгэн баримт бичиг нотлон харуулж байна» гэв.

Гадаадын цөөнгүй сурвалжлагч Улаан талбайн индэр дээр байсан юм. Иймээс парадын тухай мэдээлэл дэлхий даяар тархав. «Славян бусгүйн үдэлт» нэрд гарсан маршийг зохисон Василий Агапкин тэр өдөр найрал хөгжмийг удирдажээ. Парад дуусав. Тэрээр явж хөдлөх аргагүй болжээ. Гутал нь тавцанд хөлдөн наалдаж, уруул нь хөлдөж, үг хэлэх аргагүй болсон аж. Хөгжимчид удирдаачийг индэр дээрээс буулгажээ.

Эдүгээ Москвад тэртээх парадад оролцсон 57 хүн сууж байна. Олонхи нь дэлхийн 2-р дайны мянган ахмадтай хамт өнөөдөр Улаан талбайн индэр дээр байв. Ёслолын парад боллоо. Мотобуудлагын бригадын цэрэг болон музейн танкууд түүнчлэн Ерөнхийлөгчийн хорооны морьт цэрэг 1941 оны парадын түүхэн хэсгийг сэргээж үзүүлсэн юм.

Гэрэл зураг