Америкийн нисэхийн компаниуд Нью-Йоркоос болон тус хот руу ирэх нислэгүүдийг АНУ-ын зүүн эргээр айсуй яваа ээлжит хүчтэй салхины улмаас цуцлаад байна. Өнгөрсөн долоо хоногт “Сэнди” хар салхины улмаас АНУ-ын зүүн-хойд хэсэгт 23 мянга орчим нисэлгийг цуцалсан байна.Buckingham Research Group шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-ын тэргүүлэх нисэхийн компани тус бүр дор хаяж 45 сяа долларын алдагдалд орсон гэж Bloomberg агентлаг уламжлав. Нью-Йорк болон Нью-Жерси хотуудад өнөө үдэш болон пүрэв гаригт хар салхи цагт 97 км хүчтэй салхилна гэж АНУ-ын Цаг уурын албанаас мэдээлжээ. Хүчтэй салхи нь одоо болтол гэрэл цахилгаангүй байгаа Нью-Йоркийн оршин суугчдын хувьд бас нэгэн шинэ сорилт болох нь. Эрчим хүчний Con Edison компани хотын эрчим хүчний хангамжийг долоо хоногийн эцсээр сэргээнэ гэж амласан аж. Америкийн цаг уурын албаны уламжилснаар, тус улсын эргийн районуудад орох хүчтэй бороо нь, дахин үерт хүргэж болзошгүй тухай мэдээлжээ. Энэ долоо хоногийн эцсээр АНУ-ын зүүн-хойд хэсгээр хүчтэй аадар бороотой, хүчтэй салхитай бөгөөд цасан шуургатай байна гэж цаг уурчид урьдчилан мэдээлжээ.