Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдсон Барак Обама санал хураалтад оролцсон америкчуудад талархал илэрхийлэв. Түүнээс гадна Обама Чикагод ардчилсан намын төв байранд үг хэлэхдээ бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромнитой утсаар ярьснаа мэдээлэв. Санал зөрөхгүй асуудлаар түүнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Обама мэдэгдлээ. Обама дэмжлэг үзүүлсэн дэд ерөнхийлөгч Жо Байденд талархал илэрхийлээд Мишель гэргийдээ хандан одоо хэзээ хэзээнээс илүү их хайртай байгаагаа тэмдэглэв.

Гэрэл зураг