Улсын дум Обама АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдсныг сайшааж, орос-америкийн харилцааг нааштай өөрчлөх чиг бодлого үргэлжлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. «Хоёр нэр дэвшэгчээс Обама Орос улсын хувьд илүү сайн хувилбар юм. Тэрээр хоёр орны харилцааг нааштай өөрчлөх чиг бодлогыг үргэлжлүүлнэ» гэж Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн дэд дарга Леонид Калашников АНУ-аас ирээд байгаа сүүлчийн мэдээллийг тайлбарлан хэлжээ. Депутатын хэлснээр Обама «зөөлөн хүч» гэгчийн төлөө байна. Олон улсын бодлогын үндсэн бүх асуудлаар АНУ-ын ашиг сонирхолыг хамгаалсан ч Орос улсын талаар эрс шийдэмгий алхам хийхгүй. Харин Митт Ромни сонгуульд ялсан бол «хүйтэн дайны» үг мэдэгдлийг сэргээж мэдэх байсан.

Олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн дэд дарга дотоод бодлогыг хөндөн ярихдаа Обама АНУ-ын мөнгөн-зээлийн дэнсэлж цэгнэсэн бодлого цаашид явуулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн хүчин зүйл гадаадын зах зээлийн байдалд нөлөөлж мэднэ. Ромни хатуу бодлого баримталж, ялангуяа нефтийн салбарыг тогтворгүй болгох байсан гэж тэрээр тэмдэглэн хэллээ.

Өнөөдөр АНУ-ын тэргүүлэх телевизийн сувгуудын өнөөгийн ерөнхийлөгчийн туслахын мэдээг үндэслэн уламжласнаар бүгд найрамдах намын төлөөлөгч Митт Ромни ардчилсан намын Барак Обамод утасдаж, улс орныхоо ерөнхийлөгчийн сонгуульд ялагдснаа хүлээжээ.