АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч ардчилсан намын төлөөлөгч Барак Обама бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромнигоос санал хураалтын урьдчилсан үр дүнгээр тэргүүлж, ерөнхийлөгчийн сонгуульд ялав. Bloomberg агентлагийн мэдээлснээр Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа мэдмэгц «бас дөрвөн жил» гэж «Твиттертээ» бичээд гэргийтэйгээ хамт авахуулсан гэрэл зургийг байрлуулсан байна. Ромни сонгуульд ялагдснаа хүлээв. Москвагийн цагаар өглөөний 10 цагийн байдлаар Обама 303 сонгох төлөөлөгчийн санал авчээ. Мөн 203 сонгох төлөөлөгч Ромнийг дэмжив. 538 сонгох төлөөлөгчийн наанадаж 270 санал авсан нэр дэвшэгч сонгуульд тэргүүлдэг. Одоо Цагаан ордон түвэгтэй хэдэн асуудлыг шийдвэрлэх ёстой. Зарим тухайлбал төсвийн асуудлыг ахар богино хугацаанд авч үзэх нь зайлшгүй чухал. Обама засгийн эрхэнд байхдаа улс орноо хямралаас бүрэн төгс гаргаж амжаагүй боловч үнэн чанартаа төрийн капитализмын бодлого явуулж, хямралыг давахаар нөр их ажил хийсэн юм.

Гадаад бодлогын тухайд гэвэл америкийн эгэл жирийн оршин суугчид юуны түрүүнд Хятадтай харилцах асуудлыг сонирхож байна. Чухам Хятад эдийн засгийн сур хүчээрээ АНУ-ыг гүйцэж мэднэ гэж тэд үзсэн. «Аль-Каида» америкийн оршин суугчдын ухамсралд нэг ёсны бэлэгдэл нь болсон олон улсын терроризмын асуудал хоёрт, цөмийн бөмбөгтэй болох гэж байгаа Иран ба Сири ер нь Ойрхи Дорнодын асуудал гуравт орж байна. Түүнчлэн 2014 он гэхэд Афганистанд АНУ-ы цэргийн ажиллагааг зогсоох нь Обамагийн хувьд чухал асуудал болсон. Түүнээс гадна Обама ерөнхийлөгчээр улиран сонгогдсон явдал Оростой харилцах харилцааг өөрчлэх чиг бодлого хэвээр хадгалагдана гэсэн үг. Үүний хамт ардчилсан намын төлөөлөгчид АНУ Оросын хоорондын санал зөрөлдөөнийг Оросын засгийн газартай шууд авч үзэж хэлэлцэх бодолтой байна.

Гэрэл зураг