Хятадад хамгийн томд орох ураны хүдрийн орд газрыг Өвөр Монголын өөртөө засах оронд олж илрүүлсэн тухай тус улсын газар, байгалийн нөөцийн яам мэдээллээ. Түүнчлэн орд газраас холгүй илрүүлсэн нүүрсний нөөц 51 тэрбум тоннд хүрч байна гэж үнэлжээ. БНХАУ-ын анхны ураны орд газрыг одоогоос дөрвөн жилийн өмнө ШУӨЗО-д нээжээ. Эдүгээ Хятад уран Казахстан, Узбекистан, Намиби, Австрали улсуудаас худалдан авч байгаа хийгээд Канадыг оролцуулан хилийн чанадад ураны янз бүрийн төсөлд нэгдэхийг идэвхтэй оролдож байна. БНХАУ-ын газар, байгалийн нөөцийн сайд Сюй Шаоши Хятадын уул уурхайн аж үйлдвэрийн олон улсын бага хурлыг нээж үг хэлэхдээ ашигт малтмалын хайгуулын хүрээнд улс орны нь гаргасан амжилтыг дурдан мэдээлэв. Сюй Шаошийн хэлснээр энэ оны өнгөрсэн саруудад Хятадад 100 сая тонн ба түүнээс илүү нөөцтэй нефтийн томоохон хэдэн орд газар ба 100 тэрбум гаруй шоо метр хийн нөөцтэй орд газруудыг олж илрүүлсэн байна.Түүнээс гадна занарын хий эзэмших болон гүн усанд нефть хийн нөөцийн хайгуулын хүрээнд технологийн чухал ахиц дэвшил гарчээ. Нүүрс, уран, зэс, хөнгөн цагаан, диц, вольфрам, төмөр, хөнгөн цагааны хүдэр болон өөр төрлийн ашигт малтмал олборлох шинэ хэдэн баазыг ШУӨЗО, Өвөр Монгол ба Цинхай, Зянси, Сычуань, Гуйжоу мужуудад байгуулжээ.