Бүгд найрамдах намын гишүүд АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын суудалын төлөө тэмцэлд тэргүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуультой нэг зэрэг явагдсан АНУ-ын хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн урьдчилсан үр дүн тийм байна. Өнөөгийн байдлаар бүгд найрамдах намын гишүүд төлөөлөгчдийн танхимын 435 мандатын 218-ыг аваад байна. Ардчилсан намын гишүүд 87 суудалтай. Доод танхимыг хяналтдаа авахад наанадаж 218 мандат шаардагдана. Бүгд найрамдах намын төлөөлөгчид доод танхимыг хяналтдаа авна гэж Си-Эн-Эн телевизийн компани таамаглав. Дээд танхимын 100 суудлаас 33 суудлын төлөө өрсөлдсэн хийгээд ардчилсан намын төлөөлөгчид дод хэмжээгээр 51, бүгд найрамдах намынх дөнгөж 10-аад мандат аваад байна. Олон улсын гэрээ хэлэлцээр батлах дээд танхмыг хяналтдаа авахад 51 санал шаардагдана.