АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль шувтарч байна. Олонхи муж улсад сонгуулийн хэсгүүд хаагдаж, санал тоолж байна. Виргини, Огайо, Флорида, Пенсильвани, Колорадо, Висконсин, Айова зэрэг сонгогчид нь чухам хэнд саналаа өгөхийг лавтай хэлж болохгүй муж улсуудад нэг ч нэр дэвшэгч авсан саналынхаа тоогоор итгэлтэй даваагүйг экзит-полын үр дүн харуулав. Цагаан ордны өнөөгийн тэргүүн ардчилсан намын Барак Обама, бүгд найрамдах намын төлөөлөгч Митт Ромни нар төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөж байна. Хэн нэгэн нь 538 сонгох төлөөлөгчийн 270-аас цөөнгүй санал авбал ялна. Обама Миннесота муж улсад тэргүүлж, 173 сонгох төлөөлөгчийн санал аваад байна. Өрсөлдөгч нь 163 саналтай гэж Huffington Post мэдээлжээ. Си-би-эс телевизийн компанийн дурдсан 36 муж улсын экзит-полын үр дүнгээс харахад Ромни тэргүүлж байна. Обама, Ромни хоёр авсан саналынхаа тоо хэмжээгээр тэнцсэн гэж Fox News телевизийн суваг тэмдэглэжээ.