АНУ-д сонгуулийн хэсгүүд хаагдаж байна. Экзит-поллын урьдчилсан тоо баримтуудаас харахад бүгд найрамдах намын Митт Ромни Кентукки, Барак Обама Нью-Хемпшир муж улсуудад тус тус тэргүүлж байна. Сербийн АНУ-ыг судлах нийгэмлэгийн дарга Драган Симич «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө өнөөгийн ерөнхийлөгч сайн дипломат ажилтны хувьд АНУ-д шаардагдана гэж тэмдэглэв. « Барак Обама ерөнхийлөгчээр улиран сонгодох нь дэлхий дахинд сайн үйл явдал болно. Юу гэвэл тэрээр хэлэлцээ хийж чадна. АНУ-ыг дэлхийн тэргүүлэгч хэмээн үзэхгүй байн» гэж шинжээч тэмдэглэв. Түүнээс гадна дэлхийд АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгчдэд нааштай хандаж байна. Тэрээр Орос ба өөр нөлөө бүхий гүрэн улсуудтай харьцангүй сайн харилцаа тогтоосон гэж Симич үзэж байна.

АНУ ерөнхийлөгч болон конгрессын гишүүд, 11 муж улсын засаг дарга нарыг сонгож байна. Цагаан ордны өнөөгийн тэргүүн ардчилсан намын Барак Обама, бүгд найрмамдах намын Митт Ромни нар анхаарлын төвд байна. Тэд төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөж байна. Нийгэм судлалын санал асуулгын үр дүнгээс харахад эдгээр хоёр нэр дэвшэгч сонгогдох талаар бараг адилхан боломжтой байна.