Оросын БХЯ тэргүүнийг огцоруулжээ. Владимир Путин энэ тусгай газрын удирдагч Анатолий Сердюковыг огцоруулав. Онц байдлын яамны тэргүүн, Москва мужийн засаг дарга асан Сергей Шойгуг шинэ сайдаар томилов. БХЯ-ны үйл ажиллагаантай холбоотой мөрдөн байцаах ажиллагааг обьектив шинж чанартай болгохоор Анатолтй Сердюковыг огцоруулсан гэж Владимир Путин тайлбарлан хэллээ.

БХЯ-нд захирагдах «Оборонсервис» компани үл хөдлэх хөрөнгө, газар талбай, хувьцаа худалдах үеэр луйвар хийсэнтэй холбогдуулан эруугийн таван хэрэг уусгэжээ. Хохирол 3 тэрбүм рублиас давжээ. Москвад хэдэн барилга байшин, газар талбайг зах зээлийн үнээс нэлээд хямд унээр худалдсан хэрэг тэдгээрийн дотор байна.

Үнэхээр дээгуур албан тушаалтай түшмэл Орост мөрдөн байцааж эхлэсэн авилгалын хэрэгт хамаатай байна. Төрийн тэргүүн Владимир Путин энэ тухай мэдэгдэв. Иймээс Сердюков бол мөн тусгай газрын огцоруулсан ганц удирдагч болохгуй гэж шинжээчид үзэж байна. Дараа нь БХЯ-ны тусгай газруудын удирдагчид огцрох бололтой.

БХЯ-ны тэргүүн үйл ажиллагааныхаа арилжааны талыг дээдлүүлсэн учир БХЯ-д хүүль зөрчих тохиолдол гарсан гэж Холбооны аюулгуй байдлын албаны захирал асан Николай Ковалёв үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Зэвсэгт хүчний зарим терлийн уйл ажиллагааг арилжааны хурээнд хамруулсныг хатуу зэмлэсэн юм. Зэвсэгт хучнийг уйлчлэх биш, мөнгө хөрөнгө олохыг л оролдсон арилжааны байгууллага БХЯ-д бий болсон нь том эндүүрэл» гэв.

БХ-ын сайдыг огцоруулсан явдал уйл ажиллагааны нь зуй ёсны ур дагавар болсон гэж БХЯ-ны хэвлэлийн албаны дарга асан Виктор Баранец үзэж байна. « Сердюков бол армийн их шинэчлэгч гэгдэх дур терх нь үнэн байдалд огт таарахгуй байсан. Тэрээр өөрийн хамсаатнуудыг БХЯ-д авчирж ажилуулсан өрийн түшмэл юм гэж цэргийн шинжээч мэдэгдэв.

Сердюковыг огцоруулсан явдал авилгал ба бусад хэрэгтэй холбоотой гэж Оросын Улсын думын аж үйлдвэрийн хорооны тэргүүн дэд дарга Владимир Гутенев узэж байна. « Олонд тэр болгон таалагдахгуй хатуу алхам хийж армийг шинэтгэх үе улирсан. БХЯ-ны удирдлагын арга маягийг өөрчлөх цаг болсон. Батлан хамгаалах аж уйлдвэр ба бусад зохих салбаруудын ашиг сонирхолыг ул тоомсорлон БХЯ-ны төлөө шийдвэр гаргах цаг үе улирсан « гэж депутат узэж байна.

БХ-ын сайдыг огцоруулах тухай аль хэдийнэ ярьцгааж эхлэсэн. Гэвч Сергей Шойгуг мен албан тушаалд томилсон нь гэнэтийн үйл явдал боллоо. Гэвч урьдын сайдыг бодоход Сергей Шойгу дээд офицерын статустай армийн генерал юм гэж Улс терийн мэдээллийн тевийн ерөнхий захирал Алексей Мухин хэлээд: «Үрьд Онц байдлын яаманд байгуулсан шиг хатуу бүтцийг бий болгох зорилт одоо Шойгуд тавьсан юм. БХ-ын сайд цэргийн шинэтгэлд шинэ шижим түлхэц үзүүлэх ёстой» гэв.

Армийн генерал Сергей Шойгу цэргийн албан хаагч бус сайд Анатолий Сердюковыг орлосон явдлыг арми нааштай хүлээж авна гэж шинжээчид үзэж байна. Шойгу Онц байдлын яамныг олон жилийн турш удирдаад хучит байгууллагыг бий болгосон. Шойгу явсны дараа ч тус яам ур ашигтай ажилласаар байна. Түүнээс гадна тэрээр Владимир Путины засгийн газрын бүрэлдэхүүнд олны сайшаал хүлээсэн сайд байсан юм.