Сирийн хямралыг зохицуулах асуудлаар Женевэд тохиролцсон зүйл НҮБ-ын АЗ-ийн шинэ тогтоол болж хувирах ёстой гэж НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими мэдэгдлээ. Тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа сирийн асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэж болохгуйг тэмдэглэв. Бугдийн уялдуулан зохицуулсан улс төрийн үйл явцын хүрээнд гаргах улс төрийн шийдвэр л зохицуулалтын цорын ганц арга зам мөн гэж Брахими хэлснийг НҮБ-ын мэдээлийн алба иш татав. НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Мартин Несиркийн хэлснээр Сирийн талаархи «үйл ажиллагааны булгийн» 6-р сарын уулзалтын үр дүнгээр гаргасан Женевийн албан мэдээ НҮБ-ын АЗ-ийн тогтоолын хэлбэртэй болох ёстой гэж Брахими онцложээ. Тэрээр НҮБ-ын АЗ-ийн гишүүдэд хандан ийн тогтоолыг батлах зорилгоор хэлэлцээг үргэжлуулэхийг уриалсан тухай Несирки мэдээлэв. Мөн албан мэдээ өнөөгийн засгийн газар, сөрөг хүчний төлөөлөгчдийг оролцуулан шилжилтийн удирдах байгууллагыг бий болгох санал ба сирийн хямралыг зохицуулах хэдэн зарчим, алхамыг агуулсан юм.