Сирийн сөрөг хүчнээс улс орныхоо байдалд өгөх үнэлгээг Москва сонирхож байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн хүүчин ерөнхий сайд, хилийн чанад дахь сирийн сөрөг хүчний зүтгэлтэн Рияд Хижабтэй уулзахдаа мэдэгдэв. Москва Сирид гал зогсоохын төлөө байна. Гэвч энэ зорилгоор үйл ажиллагаа зэрэгцээ явуулах хэрэгтэй гэж Лавров тэмдэглэв. Гадаадын бүх этгээд мөн зорилгыг удирдлага болгоно гэж Оросын ГХ-ийн сайд найдаж байна. Улс төрийн яриа хэлцээ хийх замаар л сирийн асуудлыг шийдвэрлэж болно гэж Орос улс үзэж байгааг Лавров тэмдэглэв. Өнөөдөр Амманд Лавров Сирийн хуучин ерөнхий сайд, хилийн чанад дахь сирийн сөрөг хүчний зүтгэлтэн Рияд Хижабтэй уулзах тухай үүний өмнө ГХ-ийн дэд сайд Михаил Богданов мэдээлсэн билээ. Лавров ням гаригт Ойрхи Дорнодоор аялаж эхэллээ. Тэрээр Египет, Иорданы удирдагчид болон Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби, ХАМАС-ын УТТ-ны гишүүн Машааль Мусу Абу Марзук нартай уулзах бодолтой байна.