Бизнес булгийнхний харилцан ажиллагаагаар Орос, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх Олон улсын эдийн засгийн форум өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэлд ажиллаж эхэллээ. Форум хоёр өдөр чуулан хуралдана. Оросын эрчим хүчний дэд сайд Антон Инюцинийн ИТАР-ТАСС агентлагад мэдээлснээр «форум уулзалт харилцаагаараа агшигтай. Тэр тусмаа бид хийн теслийг оролцуулан Өмнөд Солонгостой хамтран олон төслийг хэрэгжүүлэх ёстой». Хоёр едрийн форумд оролцогчид олон улсын ба бус нутаг, хоёр талын өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ гэж ОХУ-аас Өмнөд Солонгост суугаа элчин сайд Константин Внуков мэдээлэв. Түүнчлэн эдийн засаг, санхуу, худалдаа, хөрөнгө оруулалт, дээд зэргийн тезнологи, инноваци болон жижиг дунд бизнесийг дэмжих тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцоно. Өчигдөр улсын «Внешэкономбанк» корпораци ба Солонгосын аж уйлдвэрийн банк санхуугийн хоёр байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлгох тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.