Өнөөдөр Амманд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн сөрөг хүчний талд орсон хүүчин ерөнхий сайд Рияд Хижабтэй уулзана гэж Оросын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов сэтгүүлчдэд мэдэгдлээ. Уулзалтаар сирийн зохицуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Сирийн эрх баригчидтай хэлэлцээ хийхэд сирийн сөрөг хүчнийг итгүүлэхийг оросын тал оролдож байна гэж тэрээр хэллээ. Вашингтон Сирийн үндэсний зөвлөлийг ур ашиггуй хэмээн үзэж, оронд нь сирийн сөрөг хучний шинэ нэгдсэн байгууллага бий болгох санал дэвшүүлсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Вашингтон энэ шинэ байгууллагын бүрэлдэхүүнд орох сирийн сөрөг хүчний телеелегчдийн цэсийг бэлтгэсэн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон тайлбарлан хэлжээ. Тухайлбал 8-р сард Сири улсаас зугтаж явсан Сирийн хүүчин ерөнхий сайд Рияд Хижабыг дурдсан байна. «Үндэсний санаачилгын зөвлөл» гэгчийг байгуулах тухай АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш нь 11-р сарын 7-нд зарлан мэдээлэх бололтой.