Өнөөдөр АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Нью-Гэмпшир муж улсын Диксвилл-Нотч жижиг суурингийн 10 оршин суугч уламжлал ёсоор бусдаас туруун санал өгөв. Тэнд сонгуулийн хэсэг 00.00 цагт нээгдээд нэг минутын дараа хаагддаг. 1960 онд энд шөнө дунд санал хураах уламжлал бий болсон. Тэр үед Диксвилл-Нотч өр бус цагт санал хураах эрхтэй болжээ. Энэ сүүрингийн санал хураалтын үр дүн сонгуулийн өмнөх санал асуулгын үр дүнг батлав. Өнөөгийн ерөнхийлөгч ардчилсан намын Барак Обама, бугд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромни нар адилхан тус тус таван санал авчээ. Өнөөдөр АНУ-ын иргэд ерөнхийлөгч болон конгрессын гишууд, 11 муж улсын засаг дарга нарыг сонгож байна.