Сүлжээний тоног төхөөрөмж боловсруулдаг АНУ -ын үндэсний “Cisco “ транскомпаний ерөнхий зөнч Дейв Эванс саяхан хийсэн мэдэгдэлдээ, Дэлхий дээр хүнээс илүү робот олон байх болно гэжээ. Тэгээд дэлгүүр явах шаардлагагуй болно, яагаад гэвэл, бүх хэрэгтэй зүйлүүдийг принтерээр хэвлээд гаргана.

Эванс өөрийн таамагтаа ерөөс алдадгүй нэгэн аж. Тэрээр дэлхийн сүлжээ Интернет болон Интернетийг ашиглан худалдаа хийхийг урьдчилан харж чадсан юм. Эвансын нууц энгийн бөгөөд тэр шинжлэх ухааны болон техникийн хөгжлийн эрдэм-шинжилгээний нарийн судалгааны хандлагуудад тулгуурладаг байна.

Тэдгээрийн дундаас хамгийн тод томруун хандлагын нэг хэвлэлийн 3 D технологийн эрчимтэй хөгжил юм. Үүнийг өөрөөр бас аддитивын үйлдвэрлэл ч гэж нэрлэдэг. Үүний гол утга санаа бол 3 хэмжээст цахим загварыг шинээр бүтээхэд оршиж буй юм. Өнөөдөр 3 D принтэр дээр 40 хүртэл янз бүрийн материалыг ашиглах боломжтой болоод байна. Жишээ нь, пластик, алт, мөнгө, шил, поликарбонат юм уу графен. Тэдгээрийг принтерт өнгөт чернилтэй цэнэглэгчийн /хор/ нэгэн адил хэрэглэнэ. Одоогийн байдлаар 3 хэмжээст принтерээр нилээд хялбар объектуудыг гаргаж авч байна. Энэ бол мөнгөн халбага юм уу, онгоцны хуванцар модель. Гэхдээ 20 жилийн дараа, энэхүү технологи илүү боловсронгуй болох бөгөөд тэр үед тухайлбал, бугуйн цаг, гар утас юм уу, аль эсвэл автомашины хөдөлгүүрийг хувьлан гаргах боломжтой болно. Ингэхдээ харин хэрэгтэй хэмжээнийхээ принтертэй байх нь чухал бөгөөд түүндээ хэрэгцээт материалаа оруулсан байх ёстой.

Гэхдээ материаллаг объектуудыг ийм төрлийн аргаар хуулбарлах боломжтой тухай Эвансаас өмнө зөвлөлтийн зөгнөлт зохиолч ах дүү хоёр Стругацкие “Тамын орны залуучууд” романдаа бичсэн байдаг нь хачирхалтай.

Зөгнөлч зохиолч робот гарч ирэхийг мөн зөгнөж байжээ. Тэр бол америкийн зохиолч Айзек Азимов. Тэр робот техникийн гурван хууль боловсруулсан бөгөөд түүгээр бол робот нь хүнд хор хөнөөл учруулж чадахгуй болон хүний тушаалаас өөр зүйл хийхгүй аж. Гэвч “Голливудын” кинонд харуулж байгаагаар, роботууд нь хүний тушаалыг үл дагаж, хүн төрөлхтөнийг устгаж, дэлхийг эзэгнэх мэдрэмжтэй болоод байна. Одоо Дэйв Эвансын ярьж байгаагаар, 2025 он гэхэд роботуудын тоо хэмжээ хөгжилтэй орнуудын хүн амын тоог давж гарах бөгөөд, 2032 он гэхэд тэдгээрийн боломжууд нь хүний боломжуудаас хэтэрч, 2035 он гэхэд олон төрөлд хүмүүсийн ажиллах хүчнийх нь хувьд орлох боломжтой болно. Эвансын ярьж байгаагаар, үүнд харин роботууд бослого гаргах вий гэж айж эмээхийн хэрэггүй аж. Үүний тулд роботуудад оюун ухаан хэрэгтэй. Магадгүй, 30 жилийн дараа жирийн ноут боок хүний тархины хүчин чадалтай тэнцэх 9 тэр бум тархитай тэнцэх “хүчин чадалтай” процессортой болж мэдэх юм. Гэлээ ч процессорын хүчин чадал нь цэвэр утгаараа болохоос биш, оюун санааны байхгуй гэж Эванс хэлж байна. Хиймэл оюун санааг байгуулна гэдэг бол ойрын ирээдүйн асуудал биш.

Эванс телепортацийн техникийг буюу нэг цэгээс нөгөө орон зай руу хоромын зуур шилжүүлэх техникийг бүтээх ирээдүйг төдийлөн хурдан гарна гэдэгт үл итгэж байдаг аж. Эрдэмтэд энэ салбарт ажил явуулж байна, гэхдээ одоогоор тэд зөвхөн салангад атомуудад л телепортацыг хийж сураад байна. Эвасын үзэж байгаагаар, жижигхэн органик бус үүсэлтэй “амьгүй” юмыг нэг цэгээс нөгөө цэг рүү хоромын зуур шилжүүлэх боломж 80 жилийн дараа боломжтой, гэхдээ хүн түүнийг зөвхөн 150 жилийн дараа л телепортац хийж чадна. Орчин үеийн телепортацын тухай төсөөлөл нь техникийн бүхий л тулгамдсан асуудлуудыг шийдсэн байлаа ч, угсаатны тулгамдсан асуудал хэвээр байх юм.

“Хүнд телепортац хийхийн тулд эхлээд түүнийг устгах шаардлагатай, үүний дараа түүний хувилбарыг “тэнд” бүтээнэ. Харин та үүнд бэлэн үү?” гэж Эванс асууж байна.