НҮБ - ын АЗ Женевын хамтарсан мэдэгдлийг сайшаах ёстой. Энэ тухай НҮБ - ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими мэдэгдэв. Оросын ГХЯ – ны тэргүүн Сергей Лавров зарим орнуудын женевын шийдвэрийг мөрдөхөөс үл татгалзсан энэхүү байдлыг Сирийн дэглэмийг ямарч үнээр хамаагүй огцруулах гэсэн эрмэлзлийг харж байна.

Сергей Лавров, Лахдар Брахими болон АОЛ - ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль Араби нар сая Каирт Сирийн байдлаар уулзалт хийсэн. Тэдний хэлэлцсэн гол асуудал бол Сирид цус урсгахыг зогсоож, хямралыг эцэслэх. Одоогийн байдлаар хариу алга гэж АОЛ - ийн ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ чухам ямар чиглэлд хөдлөх ёстой вэ гэдэг тодорхой. Уулзалтанд оролцогчид Женевын хамтарсан мэдэгдлийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаад санал нэгдсэн юм. Сирийн хямралыг байлдааны шийдвэрээр шийдэж хэрхэвч болохгуй гэж ОХУ - ын ГХЯ - ны тэргүүн Сергей Лавров ийн ярьсан юм: «Бид өөрсдийн урьталуудыг тодорхойлох ёстой юм. Хэрэв хүн амын амь насыг аврах нь нэг номерын урьтал юм бол, эдгээр нь хэнээс шалтгаалж байна, тэдгээр нь байлдагч талуудыг хэлэлцээрийн ширээний ард сууж, хугацаагаа тохирон, шилжилтийн үеийн үзүүлэлтүүдээ тохиролцож эхлэх ёстой. ЭНэ тухай Женевт тохиролцсон. Чухамдаа Орос улс яг ийм чиг шугамыг барьж байгаа. Женевын уулзалтын орнуудаас талуудтай ажиллаж байгаа цорын ганц орон бол манай улс. Бид засгийн газар, сөрөг хүчний янз бүрийн бүлэгмүүдтэй бид ажиллаж байна» гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Башар Асадтай болон сөрөг хүчний төлөөлөгчид, Түрк, Иордани болоод Ливаны улсад айлчилсны дараа Лахдар Брахими тэмдэглэхдээ, бүс нутгийн орнууд Женевын хамтарсан мэдэгдэлд сирийн мөргөлдөөний улстөрийн шийдвэрийг харах болсон. Энэхүү баримт бичиг нь АЗ - ийн тогтоолын үндсэн суурь болно гэдэгт Брахими итгэлтэй байгаа аж: «Энэхүү хямралд аль ч тал ялахгуй, яагаад гэвэл, сирийн хямралд цэргийн шийдвэр байж болохгуй юм. Үүнд боломжтой хоёр хувилбар бий. Нэгдүгээрт, улстөрийн шийдэл буюу бүгд тохиролцон улс төрийн процессын шийдвэрийг гаргах. Хоёрдугаар хувилбар, энэ бүгд эс бүтэвээс, Сирийн ирээдүй төдийгүй бүс нутгийг муухай ирээдүй хүлээж байна. Сирийн хямрал нь тус улсын хил дээр үлдэнэ» гэж үгүй.

Сирийн ”Үйл ажиллагааны бүлгэм” Женевт 6-р сарын 30 нд цугларч байсан. Гэвч тохиролцоонд хүрсэн зүйлүүд нь өнөөг хүртэл цаасан дээр үлдэсэн. Одоо хүртэл ихэнхи оролцогчид тэдгээр шийдвэрийг биелүүлж эхлээгүй байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Сирийн сөрөг хүчин одоо мөн “зөвлөмжүүд” авсаар байна: «Манай өрнөдийн түншүүд болон манай зарим мэргэжил нэгт нөхдүүдийн яриад байгаа тогтоол нь нэг л зорилгоор сэдсэн байдаг . ЭНэ бол байдлыг хурцатгаж, дэглэмийг солих нөхцөл байдлыг бий болгох. Хэрэв дэглэмийг солих нь гол юм бол, цус улам бүр урсах болно. Энэ нь Орос улсаас огт шалтгаалахгуй байх болно» гэлээ.

Лавровын үзэж байгаагаар, женевын шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн тулд заавал шинэ тогтоол шаардлагагуй. Сирид хэн байлдаж байна гэсэн ганцхан хандлага л хангалттай. Засгийн газар, зэвсэглэсэн сөрөг хүчин тал бүрээс буудалцаанаа зосоож, яриа хэлэлцээрийг эхлэхийг шаардсан уриаг сонсох ёстой юм .