Энэ өдрүүдэд Лаост хуралдаж байгаа «Ази-Европ» форумын ажлын 2 дахь өдрийг цөмийн ба хунс, эрчим хучний аюулуй байдлын асуудалд зориулав. Эдугээ стратегийн тогтонги байдалд нөлөөлэх олон улсын аюулгуй байдлын бух хүчин зуйлийг харгалзан үзэх нь зайлшгуй чухал гэж форумд оролцож байгаа Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев онцлов.

Орос улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх Гэрээг дэмжих явдлыг иш үндэс болгож байна. Орос, АНУ-аас цемийн зэвсгийг хорогдуулах зорилгоор авч байгаа арга хэмжээнүүд Москва Вашингтон хоёр төдийгүй цөмийн зэвсэгтэй бух улс орны хүчин чармайлт шаардагдах заагт хүргэж байна гэж Дмитрий Медведев тэмдэглэв. «Одоогоор цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгуй байх Гэрээнд нэгдэхээс татаглзаж байгаа улсуудын цөмийн хөтөлбөрийг харгалзах нь зайлшгуй чухал» гэж ерөнхий сайд хэлжээ.

Медведев олон улсын аюулгуй байдлын хурээнд Сирийн байдлыг тайлбарлав. Тус улсын байдал маш түгшүүртэй байна гэж тэрээр онцлов. Сири улсын ирээдүйг олон улсын байгууллага, ямар нэг 3 дахь хүчин биш сирийн ард тумэн л тодорхойлох ёстой гэж ОХУ үзэж байна. Өнөөгийн гол зорилт Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэлбэрийг тодорхойлоход оршино гэж Сайд нарын танхимын тэргүүн узэж байна. БНАСАУ-ын цемийн асуудлыг улс төр-дипломат арга замаар л зохицуулж болно. Энэ зорилгоор зургаан талт хэлэлцээг аль болох тургэн сэргээх хэрэгтэй. Өрнөдэд сэжиг төрүүлсэн ираны цөмийн хөтөлбөрийн тухайд гэвэл Москва ямар ч улс тууний дотор Иран олон улсын хяналт тавих нөхцөлд энгийн цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх эрхтэй гэж Дмитрий Медведев хэллээ.

Одоо «Европ-Ази» форум 51 улс нэгдээд байна. 11-р сарын 5-нд Норвеги, Швейцар, Бангладеш улсууд түүнд нэгдэв. Иймээс дэлхийн эдийн засаг, хямрал түүний дотор евро бусийн хямрал, эдийн засгийн өсөлтийн шинэ загвар хэлэлцүүлгийн гол сэдэв боллоо. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид сэтгэл тугшиж байгаагаа илэрхийлсэн ч ерөнхийдөө өөдрэг узэл санаатай байна гэж Оросын засгийн газрын дэд ерөнхий сайд Аркадий Дворкович хэлээд: «Эдугээ ноцтой хямралаас сэрэмжлэх, Европыг өнөөгийн байдлаас аажмаар гаргах бух боломж байна гэж удирдагчид үзэж байна. Энэ нь евро бусийн хямрал биш. Европын орнууд ба банкуудын өрийн хямралтай л тэмцэх хэрэгтэй гэж олонхи нь үзэж байна. Европын ба азийн орнуудын удирдагчдын хэлсэн үгнүүдийг харшуулвал өсөлтийн шинэ загварыг эрэж, дэлхийн эдийн засгийн балансыг өөрчилж, экспортыг баримжаалах орнуудыг дотоодын эрэлтээ хөгжүүлэхэд зоригжуулах асуудлыг авч үзэж байна» гэв.

Орос улс «Европ-Ази» форумд оролцох нь амьдралын шаардлагад нийцэж байна гэж дэд ерөнхий сайд Аркадий Дворкович хэлээд: «Орос Европт ч Азид ч оршдог. Өөрийн чадавхи, төслүүдээрээ Европ-Азийн хэлхээ холбоог ашиглан Европт ч Азид ч өөртдөө ч туслаж мэднэ. Сибирийг нэвт дамжсан темер зам Алс Дорнод, Зуун Ази, Европыг холбох тээврийн чухал зангилаа болсон юм. Хэлэлцуулэгт оролцогчид түүнийг нааштай унэлэв. Орос улсаас гааль, боомт, захиргааны асуудлыг шийдвэрлэвэл энэ зам хамгийн ашигтай болно гэж олонхи телеелегч хэллээ. Алс Дорнод нэн чухал боомтын хувьд Сингапуртэй өрсөлдэнэ. Түүнийг бид ашиг сонирхолоо Зуун-өмнөд Азид ч Европт ч урагш ахиулах зорилгоор хэрэглэж байна» гэв.

Оросын ерөнхий сайд «Ази-Европ» форум дээр үг хэлэхдээ форумын шугамаар шажин, соёл иргэншил дундын яриа хэлцээний асуудлаар олон улсын бага хурал Орост хуралдуулахыг санаачлав. Ийн бага хурал шажны удирдагчид ба иргэний нийгмийн байгууллагуудын харилцан ажиллагаанд тус дөхөм үзүүлнэ. Маш олон үндэстэн ястан Орос улсад оршин сүүж байгаа хийгээд манайд харилцан ажиллагааны баялаг туршлага нөөцлөгдсэн гэж Дмитрий Медведев тэмдэглэн хэллээ.