Оросын ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковыг огцоруулаж, урьд Москва мужийн засаг дарга асан Сергей Шойгуг БХЯ-ны тэргүүнээр томилов. Өнөөдөр төрийн тэргүүн Шойгуг Москва орчмын өргөөндөө хүлээн авч уулзаж, боловсон хүчний халаа сэлгэлгээ хийснээ мэдээлэв. БХЯ-ны тойрны байдлыг обьектив үүднээс мерден байцаах нөхцөл бүрдүүлэхийн тулд ийн шийдвэр гаргасан гэж Путин тайлбарлан хэллээ. Оросын цэргийн мөрдөн байцаах газраас БХЯ-нд захирагдах «Оборонсервис» компани ул хөдлөх хөрөнгө, газар талбай, хувьцаа худалдах хүрээнд луйвар ажиллагаа явуулсантай холбогдуулан эрүүгийн таван хэрэг үүсгэв. Мөрдөн байцаах газраас мэдээлснээр БХЯ-ны албан хүмүүс «Оборонсервис» компанийн эд хогшилын цогцолбороос илүү ашигтай, нэр хүндтэй барилга байгууламж, газар талбай, хувьцааг шилэн авч байсан аж. Дараа нь ул хөдлөх хөрөнгөд төсвийн асар их хэмжээний хөрөнгө гарган оруулаад «Оборонсервис» компанитой холбоотой арилжааны байгуулоагуудад нэлээд доогуур үнээр худалдаж байсан юм.