Цөмийн зэвсэгтэй хэт гүрэн улсын төрийн тэргүүн, өрнөдийнхний удирдагчийг сонгох системийн хачин, хуучирсан тал АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам тод илрэв. 2000 оны сонгуулийн үр дүнг гуйвуулсан хэрэг явдал тус улсад давтагдаж болзошгүй. XVIII зууны шувтаргаар Америкийн бооллогын байгуулалд тохируулж байгуулсан сонгуулийн систем ХХI зууны үед ямар уршигтай болох нь тодрон харагдав.

Бүх улс орон биш сонгогчид нь Барак Обамаг эсвэл бүгд найрамдах намын Митт Ромнийг дэмжихээ шийдвэрлээгүй 9 муж улсын ганц нэг буюу хэдэн муж улс Цагаан ордны тэргүүний хүвь заяаг шийдвэрлэж мэднэ.

АНУ-д ерөнхийлөгчийг нийт хүн ам биш, 538 сонгох төлөөлөгчийн коллеги сонгодог. Тэднийг муж улс бүрийн сенатч, конгрессын гишүүдийн тоо хэмжээг харгалзан сонгодог. 2000 онд ардчилсан намын сенатч Альберт Гор нийт үндэсний сонгогчдын саналын тоогоор ялсан билээ. Нийт сонгогчдын 48,4 хувь нь түүнд саналаа өгөв. Жорж Буш 47,9 хувь санал авчээ. Өөрөөр хэлвэл ардчилсан намын Гор бүгд найрамдах намын Бушаас 543 мянган саналаар тэргүүлжээ. Гэвч Флорида муж улсад сонгуулийн хуудасуудын тойрны асуудлаас болж сонгогчдын саналыг ахин тоолов. Тэгээд Буш тус муж улсад Гороос ялимгүй 437 саналаар тэргүүлж, Флоридын сонгох төлөөгчдийн бүх 25 мандатыг авсан юм.

Эдүгээ хоёр нэр дэвшэгчийг дэмжигчдийн тоо өчүүхэн зөрөөтэй. Иймээс ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Обама Ромни хоёр эдгээр муж улсын хүн амыг өөрийн талд татан шилжүүлэхэд бүх хүчин чармайлтаа дайчлав. Тэртээх үйл явдал давтагдаж болзошгүй. Флорида буюу Огайо түүнчлэн сонгогчид нь чухам хэнийг дэмжихээ шийдвэрлээгүй өөр хэдэн муж улс шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэх бололтой.

Эдгээр муж улсад нийт хүн амын бараг 22 хувь нь оршин суудаг. Тэгвэл сонгогчдын тавны дөрөв нь сонгуулийн үйл явцаас хасагдах юм уу? Тэр ч байтугай хүн ам нь нийт хүн амын дөнгөж наймны нэгийг эзлэх хоёр-гурван муж улсын сонгогчид санал хураалтын үр дүнг тодорхойлж мэднэ.

Ийм үйл явдал АНУ-ын түүхэнд үрьд өмнө болоогүй. Урьд сонгогчид нь чухам хэнийг дэмжихээ шийдвэрлээгүй 2-3 биш, 15-20 муж улс байсан.Эдийн засгийн хямрал энэ удаагийн сонгуулийн гол асудал болов. Гэвч Калифорни, Нью Йорк, Техас зэрэг АНУ-ын хүн амын тоо, эдийн засгийн чадавхиараа том гурван муж улсын санал сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй. Калифорни, Нью -Йорк хоёр муж улс ардчилсан намын нэр дэвшэгчийг, Техас Ромнийг дэмжиж байна. АНУ-ын ДНБ-ний 30 гаруй хүвь нь эдгээр гурван муж улсад ногдож байхад сонгогчид нь чухам хэнд саналаа өгөхийг шийдвэрлээгүй 9 муж улсад 20 орчим хүвь нь ногдож байна.