НҮБ болон АНУ Пакистанд байрладаг афганы талибуудын “Хакканы сүлжээний ”эсрэг хориг гаргав. Одоо НҮБ - ын гишүүн бүх орнууд нь өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгаа алан хядагчдын банкны дансуудыг “битүүмжилж”, шилжин явахад болон зэвсэг нийлүүлэхэд хориг тавих юм. АНУ - ын алан хядагчдын жагсаалтанд оруулсан “Хакканий сүлжээ “нь афганы талибуудын томоохон бүлэглэлүүдийн нэг юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, 2014 онд төлөвлөж байгаагаар, НАТО-гийн цэргүүд Афганистанаас гарсны дараа энэхүү бүлэглэл тус улсын улстөрд нилээд хүчтэй нөлөөлж магадгүй аж.