ОХУ - ын ерөнхий сайд Дмитрий Медведев олон улсын хамтын нийгэмлэгийг хүрээлэн байгаа орчны шийдвэрлэх асуудлуудад нухацтай хандаж байхыг уриалав. Тэрээр Лаосын нийслэл Вьентьян хотод “Ази-Европ “ чуулганы ДХУ- дээр хэлсэн үгэндээ бүх улсууд агаарт хийн хаягдалыг багасгах хөтөлбөрт оролцох ёстой гэж тэмдэглэв. Эс тэгвээс уг хөтөлбөр ашиггүй байх болно. Техногенны болон байгалийн сүйрлүүдийн үр дагаврыг даван туулахад хамтын ажиллагааны тухай асуудлыг хөндөхдөө, аврагчдыг бүхий л ажиллагааг зохицуулах олон улсын тусгай механизмыг байгуулах саналыг Дмитрий Медведев дэмжив. Тэрээр ийм төрлийн гамшигуудыг урьдчилан сэргийлэх үр ашигтай арга хэмжээнүүдийг боловсруулах шаардлагатай байгаа гэдгийг цохон тэмдэглэв.