БНАСАУ цөмийн гүрэн болсон тул, МАГАТЭ Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудалд хутгалдаж чадахгуй. Энэ тухай даваа гаригт НҮБ - ын дэргэдэх Умард Солонгосын байнгын төлөөлөгчийн орлогч Ли Дон Иль тус байгууллагын дэлхийн цөмийн аюулгүй байдлыг хангах асуудалд агентлагийн гүйцэтгэж байгаа үүрэгт зориулсан ерөнхий ассамблейн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Агентлагийн үйл ажиллагаа нь “цөмийн хөтөлбөргүй улс орнуудын “хяналтыг хязгаарлахад чиглэгдсэн, гэтэл БНАСАУ-ын байдал бол шал өөр юм гэж тэр хэлжээ. Тус улс МАГАТЭ-гийн гишүүн бус бөгөөд Цөмийн зэвсэгийг хорогдуулах байгууллагын гэрээнд ч нэгдээгүй гэв. БНАСАУ 2005 онд цөмийн зэвсэг байгуулах тухай зарлсан, харин үүнээс хоёр жилийн өмнө Цөмийн зэвсэгийг хорогдуулах гэрээний байгууллагаас гарсан гэв. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн үндэс нь АНУ-ын заналхийллээс үүдэлтэй юм гэж дипломат Пхеньяны байр суурийг дахин давтав.