Хятад улсад дэлхийн хамгийн их хүчтэй гидротурбинтэй цахилгаан станцыг ашиглалтанд оруулав. “Сянцзяба” УЦС нь тус улсын баруун-өмнөд хэсэгт Янцзы гол дээр баригдажээ. Эрчимийн блок нь хамгийн дээд зэргийн 800 мегаваттын хүчин чадалтай бөгөөд одоогоор тестийн дэглэмээр ажиллаж байна. Уг станц дээр нийт ийм төрлийн 8 турбин ажиллах юм. Энэхүү төсөл нь БНХАУ- ын хөгжлөөс хоцорч яваа баруун хэсгийн томоохон дүүргүүдийг хэрэгжүүлэх стратегийн төслийн хүрээнд хийгдэж байгаа юм. Бүх найман генераторыг ашиглалтанд оруулсны дараа “Сянцзяба” зангилаа нь нэг жилд 30,8 тэрбум кВт/ц эрчим хүчийг гаргах юм. Үүний зэрэгцээ Сычуань болон Юньнань мужуудын хэрэгцээг хангах төдийгү тус улсын зүүн хэсэгт эрчим хүч нийлүүлэх аж.