Орос улс сирийн ирээдүйг олон улсын бүтцүүд юм уу, ямар нэгэн хүчнүүд бус, харин түүний ард түмэн өөрөө тодорхойлох ёстой гэдэгт итгэлтэй байна. Энэ тухай ОХУ ын ерөнхий сайд Дмитрий Медведев Лаосын нийслэл хотод нээгдсэн Вьентьяны “Ази-Европ” дээд хэмжээний уулзалтын Бүгд хурал дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Сирийн байдал их түгшээж байна. Ингэхэд сиричүүдэд байдлыг намжаахад нь хэрхэн туслахав гэдэг бол хамгийн том зорилт болж байна гэж Медведев хэллээ. БНАСАУ ын цөмийн тулгамдсан асуудлыг хөндөхдөө, зургаан талт яриа хэлэлцээрийг яаралтай сэргээхээс өөр улстөр дипломатын ухаалаг зохицуулалт үгүй гэв. Түүнчлэн тэр Ираны тулгамдсан асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нь чухал гэжээ. Аливаа улс орон иргэний цөмийн хөтөлбөр хөгжүүлэх эрхтэй, гэхдээ олон улсын хяналтын дор байх ёстой гэж оросын ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Гэрэл зураг