Сирийн дотоод мөргөлдөөнд оролцож байгаа нэг ч талыг Орос улс дэмжихгүй байгаа гэж ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров египтийн “Аль-Ахрам” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “”Бид сирийн ард түмэнд нааштай сайн хандадаг “гэж тэр онцлон тэмдэглэв. Москва анхнаасаа цуст ажиллагаа, хүчирхийллийг хаанаас үүдэлтэйг үл харгалазан нэн даруй зогсоохын төлөө байр суурьтай байсан гэж дипломат тайлбарлав. Түүнчлэн Орос улс “Сирид олон улсын хүмүүнлэгийн аливаа эрх зөрчигдөж байгаад тухайлбал, дэглэмийн үйлдэж буй хэргүүдийг” Орос улс эрс буруушааж байна. Ингэхдээ тэр “гадаадын олон хүчнүүд зэвсэгт сөрөг хүчнийхнийг эргэлт буцалтгүй дэмжиж байгаад болон тэдний үйлдсэн халдлагуудыг зөвтгөж байгааг “ сануулав. Москва албан ёсны Дамаскийн нэгэн адил сөрөг хүчнийхэнтэй хэлхээ холбоотой байгаа гэж Лавров тэмдэглэв. Мягмар гаригт Амманд тэр Сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзалт хийнэ.