АнУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама өрсөлдөгч Митт Ромнийг хоёр хувиар түрүүлж явна. Хамгийн сүүлд хийсэн санал асуулгын дүнгээр Цагаан ордны эзэнийг сонгогчдын 48 хувь, түүний өрсөлдөгчийг 46 % дэмжиж байгаа аж. Санал хураалтын эцсийн дүн оршин суугчид нь ардчилагчдын төлөө, бүгд найрамдахчуудын төлөө ээлжлэн өгөх “эргэлзээтэй мужуудаар” дуусах юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, Обамаг эмэгтэйчүүд, залуучууд, үндэсний болон цөөнхийн төлөөллүүд ихэнхдээ дэмжиж байгаа аж. Ромнийг цагаан арьстан эрэгтэйчүүдийн дийлэнхи болон нийгмийн нөлөөтэй  баян давхаргынхан дэмжиж байна.