Төрийн байгуулалтын өөрийн загварыг бусад улсад шилжүүлж, үнэ цэнэт зүйлээ экспортлох гэсэн оролдлогууд амжилт гаргахгүй байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров египетийн «Аль-Ахрам» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Тэрээр «арабын хавар» гэгчийг хөндөн ярьсан байна. Шинэтгэл явуулж байгаа нийгэм гаднын оролцоогүйгээр ардчилсан үйл явцын хурдац, хэлбэрийг өөрөө тодорхойлж сонгон авах ёстой гэж тэрээр онцлов. Орос улс араб дахины донсолгоо эхлэнгуут ард түмнүүдийн амин чухал эрх ашгийг дэмжсэн юм. Египет, Тунис, Ливийн сонгуулиудын үр дүнг манай орон хүлээн зөвшөөрэв. Түүнчлэн эдгээр улсад ялсан улс төрийн шинэ хүчинтэй үзэл суртлаас нь үл шалтгаалан хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгслэдэн гэж Оросын ГХ-ийн сайд тэмдэглэв. Харин өөрчлөн байгуулалт хүч хэрэглэх замаар биш хүн амын бүх давхрагын ашиг сонирхолыг харгалзах дотоодын яриа хэлцээний үндсэн дээр явагдах ёстой гэж Москва үзэж байна.