Москвагийн нэрийн хуудасын нэг болох Останкионогийн телевизийн цамхаг үндэслэн байгуулагдсны ойгоо тэмдэглэж байна. 1967 оны 11-р сарын 5-нд цамхгийг ашиглалтад оруулжээ. Барилгын ажил дөрвөн жил үргэлжлэсэн юм. 540 метр өндөр цамхаг 45 давхар, олон арван тойрог талбар, тагттай. Телевизийн цамхаг одоо ч дэлхийн хосгүй барилга байгууламжийн нэг хэвээр байна. Одоо тэр өндрөөрөө Дубайн Бурж-Халиф, Токиогийн тэнгэрийн мод гэгч болон Гуанжоугийн ба Торонто дахь CN Tower телевизийн цамхгийн дараа орж байна.